Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-11-28 15:55:17

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор өөрийн биеэр Прокурорын газарт очиж байцаалт өгөхөөс тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ татгалзжээ.

Түүний өмгөөлөгч Ёо Ён Ха өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч завгүй, товлосон ажил ихтэй байгаа учраас прокуроруудад мэдүүлэг өгөх, энэ хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллах боломжгүй” гэжээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагаас хэтрүүлэлгүйгээр өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдүүлэг өгөхийг прокурорууд Пакаас хүссэн юм.

Дотны найз нь болох Чой Сүн Сил гэдэг эмэгтэй болон хэд хэдэн туслахынх нь нэр холбогдсон хэрэгт Пак Гын Хэ өөрөө холбоотой болохыг олж тогтоосон гэж проркурорууд өмнө нь мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ