Туркэд дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-11-24 14:56:13

АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд нутгийн Адана мужийн захиргааны байрны автомашины зогсоолд өнөө өглөө нэгэн автомашин дэлбэрсний улмаас хоёр хүн амь үрэгдэж, 16 хүн шархаджээ.

Тус мужийн захирагч Махмут Демиртас хэлэхдээ “захиргааны байрны автомашины зогсоолд өнөө өглөө 8:05 цагийн үед нэг машин дэлбэрсэн” гэв.

Түүний хэлснээр, энэ халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн бололтой. Сэжигтний машины дугаарыг  илрүүлсэн байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ