"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-24 11:28:20

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг томиллоо.

 Тэрээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж буй юм. Х.Бадамсүрэн нь Төрийн албанд 32 жил ажилласан. Үүнээс улс төрийн албанд 4 жил ажиллажээ.

•    1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга
•    1987-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн даргаар
•    1989-1994 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт Захирлын нэгдүгээр орлогч
•    1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирал
•     2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
•    2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан. 
•    2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж байна.  

 Б.Заяа

Холбоотой мэдээ