УИХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-23 10:52:21

Ховд аймгийн Жаргалант сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Жаргалант сумын ИТХ-ын танхимд зохион байгууллаа. Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан тус тэмцээнд эрэгтэй 26, эмэгтэй 10 тамирчин оролцлоо.

Шатарчид эрэгтэй 7 өрөг, эмэгтэй 5 өрөг тоглож шилдгүүдээ шалгаруулсан байна. Эрэгтэй шатарчдын эхний 3 байр, эмэгтэй шатарчдын түрүүлсэн тамирчин нь ирэх 12 дугаар сард аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд явагдах аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авчээ.

Шатарын тэмцээний эрэгтэйчүүдийн эхний 3 байранд аймгийн шатарын холбооны тэргүүлэгч Б.Энхбаяр, Б.Даваадорж, К.Өлзийсайхан нар шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд Хас банкны тамирчин Д.Цэрэнлхам, Политехник коллежийн тамирчин З.Серикгүль, Ховд их сургуулийн тамирчин  Ч.Мягмарсүрэн нар шалгарчээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ