Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-23 00:05:06

Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажлын хэсгүүд ажиллалаа. Онцгой комисс хуралдан  цас их орсон Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Бугат сумдад очиж газар дээр нь танилцсан байна.

Мөн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг малын гоц халдварт өвчин гарсан Могод сум болон хөрш зэргэлдээ Хишиг-Өндөр, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумдад аймгийн  Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн  ажлын хэсгийн хамтаар очоод ирлээ. Хорио цээр тогтоосон бүсэд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллажээ.

Тэд нөөцийн өвсийг айл бүрт олгох уу, түүвэрчилж олгох уу, хэдэн төгрөгөөр худалдаанд гаргах вэгэсэн судалгааг давхар хийж байна. Цас их орсон сумдын малчид эрт өвсгүй болж мэдэхээр байна гэсэн яриатай сууж байгааг онцоллоо.

                                                                                                       П.Батням

Холбоотой мэдээ