Зургаан сумын Засаг даргыг томилоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАрваннэгдүгээр сарын 21-ний байдлаар тус аймгийн Даланжаргалан, Айраг, Мандах, Сайхандулаан, Дэлгэрэх, Иххэт сумын Засаг дарга томилогдоогүй байна.
Бусад сумдын засаг дарга нарыг хэзээ томилох талаар тус аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Цэрэнгээс тодруулахад “Засаг даргад томилуулахаар уламжилсан нэр бүхий хүмүүсийн дүгнэлт Авлигатай тэмцэх газраас эцэслэж гараагүй. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийн дагуу аймгийн Засаг дарга сумдын дарга нарыг томилж буй” гэв.
Энэ оны 10 дугаар сарын 19-нд болсон сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулиас хойш Дорноговь аймгийн найман сумын Засаг дарга томилогдож ажилдаа ороод байна.
Х.Эрдэнэбулган