Б.Обамаг ОХУ-д урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-21 12:01:59

ЛИМА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Перуд болж буй АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа, олон жилийн хугацаанд хамтран ажилласанд нь талархал илэрхийлээд, түүнийг  ОХУ-д айлчлахыг урьсан байна.

В.Путин ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Б.Обаматай хийсэн хэлэлцээнийхээ талаар дурдсан байна.

Тэрбээр хэлэхдээ “хэдийгээр хоёр орны хооронд болж буй яриа хэлцээнд хүндрэл учирч, зарим үед хамтран ажиллахад маш хэцүү байдаг боловч Б.Обама бид хоёр бие биенийхээ байр суурийг ямагт хүндэтгэдэг ” гэв.

"Олон жилийн турш хамтран ажилласанд нь түүнд би талархаж байна. Хэрвээ Б.Обама ОХУ-д айлчлах боломжтой, шаардлагатай, хүсэлтэй байгаа бол бид түүнийг таатай хүлээн авах болно" гэж Оросын Ерөнхийлөгч ярилаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ