П.Мурат агсны нэрэмжит тэмцээн зохиогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-19 16:30:29

Яруу найрагч Пушатайн Мурат агсаны нэрэмжит уламжлалт тэмцээн түүний төрсөн нутаг Улаанхус сумын Хөх хөтөл суурин газарт  зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Улаанхусаас гадна Өлгий, Булган, Цэнгэл сумдаас хорь гаруй авъастнууд ирж оролцон өөрсдийнхөө болон Б.Мурат агсаны шүлэг найргуудаас уншиж авъяасаа сорив. Тэмцээнийг нутгийн иргэн К.Алаш, Х.Саулетбай нар зохион байгуулж, залуу найрагч К.Амангель цом хүртэж, М.Жания үзүүрлэлээ. Тэмцээний үеэр Б.Муратын яруу найргийн эмхэтгэл ном Алматыд хэвлэгдэж байгаа тухай Б.Муратын хүүхдүүд нь  мэдэгдлээ.

П.Мурат нь Улаанхус сумын нутагт төрсөн. Бага, дунд сургууль, Казахстаны Үндэсний их сургууль, Намын дээд сургуулийг төгссөн. Казах хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. "Оюуны дэвтэр" зэрэг яруу найргийн хэд-хэдэн ном, олон дууны шүлэг хэвлүүлсэн байна.                                               

      Ш.Айзаря

Холбоотой мэдээ