Өмнөд Солонгост шувууны томуугийн шинэ төрлийн вирус дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-19 11:17:44

СӨҮЛ. /Yonhap/. Хоруу чанар өндөртэй шувууны томуугийн “Эйч5-Эн6” вирус Өмнөд Солонгост тархсан тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамны албаны хүмүүс баасан гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Энэ вирус тус улсын төвийн болон өмнөд нутгийн шувууны хоёр аж ахуйд дэгдсэн байна.

Нүүдлийн шувуудын сангаснаас уг вирус илэрсэн тухай тус яам энэ сарын эхээр мэдэгдэж байсан юм. Уг өвчний тархалт газар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд дээрх хоёр фермээс 10 км-ийн радиус дотор хорио цээрийн дэглэм тогтоожээ. Халдвар авсан 62 мянга орчим шувууг устгасан гэсэн мэдээлэл байна.

Энэ шинэ төрлийн вирус нь хүнд халдварлах магадлалтай учир хорио цээрийн дэглэм тогтоох арга хэмжээ авчээ.

2014 оноос хойш шувууны томуугийн “Эйч5-Эн6” вирусээр Хятадад зургаан хүн нас барсан юм. Мөн Европт шувууны томуугийн “Эйч5-Эн8” вирус хүнд халдварласан хэд хэдэн тохиолдол саяхан бүртгэгджээ. Өмнөд Солонгост хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард “Эйч5-Эн8” вирус  нугасны аж ахуйд тархжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ