Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд тос нэмэхгүй байхыг Японд уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. Япон улсын батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдлийн хариуд Хятад улс пүрэв гарагт мэдэгдэл гаргасан бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн асуудал дээр тос нэмэхгүй байхыг Япон улсад уриалсан байна.
Япон улсын Батлан хамгаалах яамны сайд Томоми Инада саяхан Өмнөд Хятадын тэнгисийг хамгаална гэдэг нь зүүн Хятадын далайг ч мөн хамгаалж буй хэрэг гэж хэлж байсан билээ. Харин үүний хариуд үг хэлэхийг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуангаас хүссэн билээ.
Харин Генг Шуангийн хэлснээр АСЕАН-ы гишүүн улсууд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж болно. Гэхдээ Япон улс АСЕАН-ы цагаан хоолой биш юм гэжээ.
“Япон улс бол Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд гадны улс юм. Тиймээс тэд өнгөрснөөсөө суралцан, Өмнөд Хятадын далайд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд гаргаж байгаа бүс нутгуудын хүчин чармайлтыг сулруулахгүй байхыг уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте болон Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак нар Хятад улсад саяхан айлчилсан бөгөөд Өмнөд Хятадын талаарх асуудлаар Хятадын удирдагчидтай санал солилцсон. Энэ асуудал дээрх АСЕАН-ы хандлагын талаар бидэнд өөрийн гэсэн бодол бий хэмээн Г.Шуан хэлжээ.
Тэрбээр Хятад улс болон АСЕАН-ы улсууд хамтран Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг эерэг зүгт чиглүүлж байгаа гэжээ.
Х.Сарнай