Дулааны станц баригдсанаар Улиастай хотын 800 орчим өрх дулаанд холбогдоно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-11-17 17:20:13

Завхан аймаг дулааны станцтай болно.

“МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т аймгийн төвүүд болон томоохон хот суурин газарт дулааны станц, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Уг зорилтын хүрээнд 10 аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээг барихаар төлөвлөсөн юм. Төслийг өмнө нь хэрэгжиж байсан БНСУ-ын зээлийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо.

Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд 60000 өрх айл дулаанд холбогдож, цаашид шинээр төвлөрсөн дулаан хангамжтай байранд амьдрах оршин суугчид нэмэгдэх таатай боломж бүрдэнэ хэмээн ЭХЯ-аас мэдээллээ.

Энэ төсөл үр шимээ өгч Завхан аймаг дулааны станцтай болчихвол Улиастайн 800 орчим өрх дулаанд холбогдож, цаашлаад аймгийн төвтэй ойрхон байрлах гурван сумын иргэд 25 жилийн дараа хэрэглээний халуун устай болох юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ