Энэ өвөл эрчим хүч тасалдахгүйгээр бэлтгэлээ базаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-17 17:19:01

Завхан аймгийн 2016-2017 оны эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, хүндрэлтай асуудлуудыг шийдвэрлэв.

Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 110 кВ, 35 кВ, 15 кВ, 10 кВ-ын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын реле хамгаалалт, автоматикийн байгууламжийн хэвийн ажиллагааг хангах ажлыг амжилттай зохион байгуулжээ. Мөн 110/35/10 кВ-ын “Тэлмэн” дэд станцын реле хамгаалалтыг иж бүрэн шинэчилж, 110 кВ-ын “Улиастайн” дэд станцад нэмэлтээр шугамын хамгаалалт хийж, 35/10 кВ-ын “Түдэвтэй” дэд станцын гаргалгааны хамгаалалт угсарч ашиглалтад оруулсан байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ