Завханбаялаг ХК долоо дахь жилдээ чанар эрхэмлэгч байгууллагаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-17 13:48:01

Завханы Стандартчилал хэмжилзүйн хэлтэс чанар эрхэмлэгч байгууллагуудаа тодрууллаа.

Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. “Үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ” бүхий/ бүтээгдэхүүн үйлчилгээ ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах  зорилготой энэ арга хэмжээ 10 дахь жилдээ зохион байгуулагджээ. Энэ жилийн Завханы чанар эрхэмлэгч байгууллагаар хүнс үйлдвэрлэгч Завханбаялаг ХК, Завхан хүнс атар, Мөнхөд мандаг  ХХК-иуд, мөн Нутгийн үйлс, Монлайн, НИК Петровис, Завхан зочид буудал зэрэг байгууллагууд саналыг тэргүүлжээ.

Аймгийн иргэд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн  үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг  хэмээн төрийн болон бизнесийн  54 байгууллага ААН-ийг нэр дэвшүүлэн иргэдээс санал авснаар хамгийн олон саналаар Завханбаялаг ХК, Завхан хүнс атар ХХК-иуд 2016 оны “Чанар эрхэмлэгч” байгууллагаар шалгарлаа.  Чанар эрхэмлэгч байгууллагуудын туг өргөх ёслолын ажиллагаанд  аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч, Баталгаажуулалтын зөвлөлийн дарга Ч.Пунцаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Бямбадорж болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ