“Хуулийг бодит болгоё” чуулганаас гарсан уриалгыг аймгийн удирдлагуудад өргөн барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн 3400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж 100 гаруй хүн, тэднийг эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон ТББ-уудын төлөөлөл оролцож гаргасан “Хуулийг бодит болгоё”-чуулганы уриалгыг маргааш Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасанд гардуулна.
Тус баримт бичиг бэлэн болоод байгааг ХБИ-дийн холбоодын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Архангай ”-бие даан амьдрах төвийн тэргүүн П.Ганчимэг мэдээллээ.
Энэхүү уриалгад ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллыг хангахад шаардагдах хөрөнгийг 2017 оны орон нутгийн төсөвт тусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ ХБИдийн ТББ-уудын оролцоог хангах, ХБИ-дийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахдаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 111,1 дүгээр заалтыг биелүүлэх зэрэг 10 зүйлийг тусган аймгийн ИТХ, ЗДТГ, төрийн захиргааны болон ТББ-ууд, аж ахуйн нэгжүүдэд ханджээ.
Л.Булган