Д.Трампыг Туркийн Ерөнхийлөгч урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-14 13:42:42

АНКАРА./Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай утсаар ярьж, түүнийг Туркэд айлчлахыг урьжээ.

Беларусьт нэг өдрийн айлчлал хийгээд буцаж ирснийхээ дараа буюу өчигдөр Р.Т.Эрдоган сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “би Д.Трамптай ерөнхийлөгчөөр сонгогдсон шөнө нь утсаар ярьж, баяр хүргэсэн” гэжээ.

Туркийн Ерөнхийлөгч хэлэхдээ “Д.Трамп 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Бид үүнээс өмнө уулзаж магадгүй” гэсэн байна.

Мөн тэрбээр цааш нь ярихдаа “АНУ-ын төрийн тэргүүний хувиар Д.Трампын гадаадад хийх эхний айлчлалуудын нэг нь Турк улсад хийх айлчлал байх болно” гээд “бидний урилгад ноён Д.Трамп нааштай хариу өгсөн” гэжээ.

Ирак болон Сирийн асуудлууд, тухайлбал, Сирид нислэггүй бүс бий болгох тухайд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Анкаратай байр суурь нийлдэг гэж Р.Т.Эрдоган онцлон дурджээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ