Д.Трампыг эсэргүүцэх жагсаал үргэлжилсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампыг эсэргүүцэх жагсаал томоохон хотуудад үргэлжилсээр байна.
Нью-Йорк хотод голдуу залуучууд Д.Трампыг эсэргүүцэн жагсаж байгаа бөгөөд тэд хотын тавдугаар өргөн чөлөөгөөр алхаж, кампанит ажлынхаа үеэр ялгаварлан гадуурхсан үг хэллэг удаа дараа хэлсэн хэмээн түүнийг буруушаажээ.
Үүнээс гадна Лос-Анжелес, Чикаго зэрэг хотууд томоохон хэмжээний жагсаал болсон байна.
Харин Портланд хотын жагсагчид руу буудаж, хүн шархдуулсан хэрэг өчигдөр гарчээ. Цагдаа нарын мэдээлснээр, нэгэн залуу машинаас гарч ирэн, жагсагчид руу хэд хэдэн удаа бууджээ.
Д.Нямтулга