Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн улсын аварга шалгаруулах барилдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЦэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Хэнтий аймгийн Чингис хотноо өнөөдөр эхэлж байна.
Барилдаанд оролцохоор 32 байгууллагын 5 нас-180, 6 нас-40 өсвөрийн бөхчүүд бүртгүүлжээ. Тус тэмцээнийг өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн аварга” дэвжээнээс санаачлан, Аймгийн БТСГазар, МҮБХолбоо, Аймгийн ҮБХолбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн МҮБХ-ны дүрмийн дагуу зохион явуулах юм.
Үндэсний бөхийн 2016 оны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах анхдугаар барилдааныг Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Даншигийн Дархан аварга Хөлөгчийн Намжилжавын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Хэнтий Д.Одонтунгалаг