Алеппо хотын босогчид химийн зэвсэг хэрэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-11-11 11:33:46

МОСКВА. /Sputnik/. Сирийн Алеппо хотод байрлаж буй босогчид хлор, цагаан фосфор зэрэг химийн зэвсэг хэрэглэсэн болохыг Оросын цэргийн шинжээчид тогтоолоо гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдэв.

Химийн зэвсэг ашигласан тохиолдол Алеппо хотын баруун өмнөд хэсэгт гарсан байна.

И.Конашенков хэлэхдээ "Оросын цэргийн мэргэжилтнүүд химийн бодис агуулсан дэлбэрээгүй сумыг олсон бөгөөд террористуудын зэвсгээ хэрэглэдэг байсан газраас хөрсний дээж авсан. ОХУ-ын хими, цацраг, биологийн хамгаалалтын цэргийн судалгааны төвд уг дээжийг нарийвчлан шинжилнэ" гэж мэдэгдсэн байна.

Уг лаборатори Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаар /(OPCW/ магадлан итгэмжлэгдсэн ажээ.

Д.Нямтулга

 

 


 

Холбоотой мэдээ