"Арабын хавар"-ын улмаас 600 тэрбум долларын хохирол учирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНҮБ./Anadolu/. 2011 онд эхэлсэн “Арабын хавар” эсэргүүцлийн хөдөлгөөн бүс нутагт 614 тэрбум долларын хохирол учруулаад байна гэж НҮБ мэдэгдлээ.
Тус байгууллага “Арабын хавар”-ын эдийн засагт учруулсан хохирлыг анх удаагаа тооцож гаргасан нь энэ юм.
614 тэрбум доллар гэдэг нь бүс нутгийн 2011-2015 оны нийт ДНБ-ий 6 хувьтай тэнцэж байна гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын Баруун Азийн асуудал эрхэлсэн газар (ESCWA) мэдэгдлээ.
Тунист эхэлсэн бослого дөрвөн улсын удирдагчдыг түлхэн унагааж, Ливи, Сири болон Йеменд дайн дэгдэхэд хүргэсэн юм. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улс л гэхэд 2011 оноос хойш 259 тэрбум долларын хохирол амсчээ.
Улс төрийн шилжилт хийсэн орнуудын шинэ засгийн газрууд “эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэсэн асуудлууд”-ыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засгийн шинэчлэлтүүдийг хийхгүй байна гэж НҮБ-ын тайланд дурдсан байна.
Г.Доржханд