100 хоногийн ажлаа тайлагнахаар иргэдээ урьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-10 08:29:20

Дундговь аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ ажлаа хүлээн авснаас хойш 100 дахь өдөр нь маргааш тохиож байгаа ажээ. Тэрээр энэ хугацаанд ямар ажил төлөвлөн хэрэгжүүлснээ танилцуулахаар ард иргэдээ урьсан байна.

Засаг даргын ажлыг хүлээн авсан даруйдаа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудтай хамтран боловсруулж эхэлсэн. Ингэхдээ өөрийн намын болон бусад улс төрийн намын орон нутгийн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт тусгасан гол ажлууд, мөн төрийн бус байгууллага, ард иргэдийн саналыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгахыг зорьжээ. Ирэх сарын эхээр аймгийн ИТХ хуралдаж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батална.

Тэрээр мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлагдахаас өмнө иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, 100 хоногийн ажлаа тайлагнангаа иргэдээ сонсохоор маргааш аймгийн театрт уулзалт товложээ.

  Т. Отгонтуяа           

 

 

Холбоотой мэдээ