БНСУ-ын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгч МУИС-ийн хүндэт доктор болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-10-12 12:26:55

БНСУ-ын банк санхүүгийн байгуулагын гол төлөөлөгч болох  АПРУ сэрвис группын захирал Чой Юунд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо.

Түүнийг Монгол, Солонгосын эрх зүйчдийн хамтын судалгаа шинжилгээ, онол практикийн бага хурал, харилцан туршлага солилцох зэрэгт БНСУ-ын талаас ихээхэн үүрэгтэй оролцдог учраас цаашдын үйл ажиллагаанд  бодитой хувь нэмрээ оруулах эрдэмтэн хүн  хэмээн үзэж энэхүү цолыг олгожээ.

Энэ үеэр “АПРУ ЭЙФЖИ ТЭТГЭЛЭГ” сангийн тэтгэлэг /нэг сая вон/-ийг тус сургуулийн 10 оюутанд гардуулав. АПРУ сервис групп, МУИС-тай оюутны тэтгэлэг олгох гэрээг 2012 онд байгуулсан юм. Гэрээний дагуу 4 жилийн хугацаанд нийт 40 гаруй оюутанд энэхүү тэтгэлгийг олгоод байна.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ