Болгарын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талыг баримтлагч ялжээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-11-08 10:19:50

СОФИЯ. /VOA/. ОХУ-ын эсрэг авсан ЕХ-ны хориг арга хэмжээг цуцлахыг уриалж буй нэр дэвшигч Румен Радев Болгарын Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд ялалт байгуулжээ.

Р.Радев ням гарагт болсон эхний шатны сонгуулиар эрх баригч намаас нэр дэвшигч Цецка Цачеватай эн тэнцүүхэн өрсөлдөж ялсан байна. Хэрвээ Агаарын цэргийн хүчний командлагч асан Румен Радев Болгарын Ерөнхийлөгчөөр сонгогдвол тус улсын ОХУ-тай тогтоосон улс төрийн харилцаа илүү өргөжиж магадгүй юм.

Нийт санал хураах байрнуудын 86 хувиас ирсэн тооллогын дүнг үзвэл, 53 настай Румен Радев нийт саналын 25.8 хувийг авсан бол баруун төвийн үзэлт Цецка Цачева 22 хувийн санал авсан байна.

Хэрвээ Цецка Цачева энэ удаагийн сонгуульд ялагдвал би огцорно гэж Ерөнхий сайд Бойко Борисов мэдэгдсэн учраас Румен Радевын энэ ялалт Болгарт улс төрийн тогтворгүй байдал үүсгэж магадгүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ