Алеппо хотын иргэд гэртээ харьцгааж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-07 14:12:53

АЛЕППО./TASS/. Алеппо хотын оршин суугчид гэртээ харьж байна. Айл өрхүүдийн бүрэн бүтэн үлдсэн цорын ганц өмч хөрөнгө болох хивснүүд тагтан дээр өлгөөтэй байгаагаас харвал амьдрал алхам алхмаар хэвийн байдалдаа орж байгаа нь харагдаж байна.

Гэртээ харьсан хүмүүс хоол хүнстэй болсон байна. Сирийн Засгийн газрын хүчний хяналтад байгаа хэд хэдэн хурдны зам дагуу орших хот руу ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх ОХУ-ын төв нөхцөл байдлыг хянаж, хүмүүст юу хэрэгтэй байгааг судалсан. Өвөл хаяанд ирсэн учир бид дулаан хувцас авчирсан гэж тус төвийн төлөөлөгч Данил Рычков мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ