Ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-05 10:41:39

Өнөөдөр буюу энэ сарын 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд  ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч  хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг  малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Маргааш нутгийн зүүн хагаст, энэ сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 7, 8-нд өдөртөө бага зэрэг дулаарна. 

Түүнчлэн зүүн чиглэлд цас их орсноос замын нөхцөл хүндрэлтэй байгааг тус чиглэлийг зорих жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ