Японд оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 3 /NHK/. Японы Засгийн газар 2030 он гэхэд тус улсад оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 120 их наяд иенд /ойролцоогоор 840 тэрбум ам.доллар/ хүргэх төлөвлөгөө боловсруулжээ.
Үүний зорилго
нь хүн амын тоо буурч байгааг
харгалзан Японд үйлдвэр баазуудыг
байгуулахын тулд гадаадын компаниудыг
нэмж татах явдал ажээ. Даваа гарагт Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Рёсей Аказава
зэрэг тус яамны өндөр албан тушаалтнууд оролцсон уулзалтын үеэр төлөвлөгөөг боловсруулсан байна.
Р.Аказава
уулзалтын үеэр хэлэхдээ, хүн амын
тоо буурч буй үед Япон улс өсөлтөд чиглэсэн эдийн засагт шилжихийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой гэжээ. Засгийн
газар хагас дамжуулагч, хиймэл оюун зэрэг гол салбаруудад гадаадын компаниудын хөрөнгө оруулалтыг
дэмжихээр төлөвлөж байна.
Гадаадын бизнес эрхлэгчдийг Япон руу татахын тулд Засгийн газар гадаадын иргэдийн оршин суугчийн статусыг мөн эргэн харахаар төлөвлөж байна. Энэ нь Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас мэдээллийн технологийн болон бусад салбарт өндөр ур чадвартай ажилтнуудыг татахад тус дөхөм болох ажээ.