Төв банк өнгөрсөн сард 1014.3 кг үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-03 09:44:20

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 МОНЦАМЭ/. Монголбанк тавдугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн сарынхаас 0.83 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Оны эхнийхээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 29.3 хувиар багассан үзүүлэлт байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 171.9 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 711.0 кг үнэт металл худалдан авчээ. 


Ташрамд дурдахад,  алт худалдаж авах дундаж үнэ өнгөрсөн сард 376, 606.51 төгрөг байлаа.


 

 

Холбоотой мэдээ