Экваторын Гвинейн дэд ерөнхийлөгчийн автомашинуудыг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-04 10:56:06

ЖЕНЕВ. /ВВС/. Авлигын хэргээр шалгагдаж буй Экваторын Гвиней улсын дэд ерөнхийлөгчийн тансаг зэрэглэлийн автомашинуудыг Швейцарийн прокурорын газар хураан авчээ.

Экваторын Гвиней улсын төрийн тэргүүний хүү болох дэд ерөнхийлөгч Теодорин Обианг Нгуема мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна.

Швейцарийн прокурорууд түүний 11 автомашин, тэдгээрийн дотор 830 мянган долларын үнэтэй “Porsche” болон 2 сая долларын үнэтэй  “Bugatti Veyron” загварын автомашинуудыг хураан авчээ.

Түүнийг шүүх хурал ирэх онд Францад болно.

Женевийн прокурорын газар мэдэгдэхдээ “Теодорин Обианг Нгуема улс орныхоо нефтийн баялгийг завшиж, хувийн нисэх онгоц болон Майкл Жексоны эдэлж хэрэглэж байсан зүйлс зэрэг тансаг зэрэглэлийн эд зүйлсийг худалдан авсан” гэсэн байна.

Баруун Африкийн жижиг улс болох Экваторын Гвиней нь 1995 оноос газрын тос, нефть олборлож эхэлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуема нь Африк тивд хамгийн удаан хугацаагаар төрийн тэргүүнээр ажилласан хүн юм.

1979 онд засгийн эрхийг булаан авсан түүнийг хүний эрхийн байгууллагууд “Африкийн хамгийн харгис удирдагчдын нэг” гэж тодорхойлдог.

Тэрбээр энэ оны зургадугаар сард өөрийн хүү болох 47 настай Теодорин Обианг Нгуема-г дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ