Хангайн уулархаг нутаг, говийн өмнөд хэсгээр бороо, цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун өмнөд хэсгээр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчмоор +8-+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр
голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13-+18 градус, Увс нуурын
хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр +25-+30 градус,
бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.
Хангайн уулархаг нутаг болон
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүхэн байхыг
ЦУОШГ-аас анхааруулжээ.