Жан-Жак Де Дардел: Монгол Улс  малын эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-03 17:29:56

Монгол Улс Швейцари улстай мал эмнэлэгийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзах үеэрээ дээрх хэлцлийг хийсэн юм.

Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ. 

Мөн үеэр Швейцарийн Холбооны Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол  Улсад амжилттай хэрэгжиж буй Монгол ногоо, Ногоон алт, мал аж ахуйн зэрэг хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож бодит үр дүнд хүрэхэд Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагаа  чухал гэдгийг Элчин сайд  Жан-Жак Де Дардел онцолсон. Тэрээр сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд Монгол Улс  малын эрүүл мэнддээ онцгой анхаарахыг дурдав. Түүнчлэн уулзалтаар  хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг Швейцарын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх дунд, богино хугацааны сургалтад хамруулах талаар  санал солилцов.

Б.Заяа

Холбоотой мэдээ