100 хоногийн ажлаа тайлагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-03 14:07:35

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ажлаа хүлээн авснаас хойшх 100 хоногийн ажлаа иргэддээ тайлагнах гэж байна.

Энэ сарын 4-нд аймгийн Засаг дарга өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа иргэдэд мэдээлэхээс гадна төрийн бүх байгууллагууд аймгийн ЗДТГазарт бүтэн өдрийн турш үйлчилгээ үзүүлэх ажээ. Мөн энэ үеэр газар эзэмшихийг хүсэж өргөдлөө гаргасан иргэдийн эхний 100 хүний газар эзэмших гэрчилгээг гардуулах юм. "2011 оноос хойш газар эзэмшихийг хүссэн иргэдийн 10 мянга гаруй өргөдөл байгаа" гэж тус аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны менежер н.Бямбасайхан хэллээ.

Тухайн өдөрлөгийг төрийн ажлыг иргэдэд хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн учраас Бүсийн эмчилгээ оношилгооны төвөөс гэртээ бусдын асрамжинд байдаг иргэдэд гэрт нь очиж үйлчлэхээр болсон байна. Мөн аймгийн ЗДТГазрын иргэдээ сонсох утсанд санал, гомдол дагуулсаар байдаг "Хүүхдийн үдийн цай хөтөлбөр"-ийн гүйцэтгэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ амталгаат үзэсгэлэнг гаргах ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ