Багш нарын баярт БСШУЯ-ны сайд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:18:50

Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 49 дэх жилийн баярыг Төв аймгийн боловсролын салбар 10 сарын 10-нд тэмдэглэлээ.

Монгол туургатан театрт  14 цагт эхэлсэн багш нарын баярт БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, орон нутгийн удирдлага оролцож, мэндчилгээ дэвшүүлж, аймаг, сумын ИТХ, Засаг дарга болон Монголын багш нарын холбооны шагнал, урамшууллыг гардуулсан юм.

Л.Гантөмөр сайд  Зуунмод суманд ажиллах үеэрээ 4,5-р сургууль, “Бумбардай”цэцэрлэгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Төв аймгийн Боловсролын салбарт 20 мянга орчим суралцагч, 900 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчтэй сургалт, хүмүүжлийн ажлаа эрхэлж байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ