МСҮТ-ийн сайн үйлсийн аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 15:23:22

Дорнод аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон амьдралын бололцоо тааруу өрх айлуудад өөрсдийнх нь хүсэлтээр байшин барьж өгсөөр байна.

Өнөөдөр тэд Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн өндөр настан Н.Цагаандоржийнд 4х7-гийн харьцаатай байшин барьж өгчээ. Жилийн өмнө Цагаандорж гуай МСҮТ-ийнхэнд байшинг минь бариад өгөөч, би өөрөө материалаа гаргана. Барих хүн хүч алга гэж хандсаны дагуу ийнхүү тус сургуулийн барилгын ангийн багш сурагчид түүний хүсэлтийг биелүүлжээ.

Тэрээр хөгшинтэйгөө хоёулаа амьдардаг хүн бүл муутай учир байшингаа барьж чадахгүй явсаар өдийг хүрчээ. МСҮТ-ийн энэхүү сайн үйлсийн аян дөрөв дэх айлдаа ийнхүү хүрч тэднийг баярлууллаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ