Таиландын угсаа залгамжлах хунтайж ирэх сарын 1-нд хаан ширээнд сууна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-02 14:17:04

БАНГКОК./ВВС/.Таиландын угсаа залгамжлах хунтайж Маха Вачиралонгкорн ирэх 12 дугаар сарын 1-нд хаан ширээнд сууна гэж эх сурвалж мэдэгджээ.

Тэрбээр хаан ширээнд суусныхаа дараа цэрэг армийнхны боловсруулсан шинэ Үндсэн хуулийг баталж, хааны ордны нөлөө бүхий хүмүүсээр өөрийн багаа бүрдүүлэх төлөвтэй байна.

Түүний эцэг болох эзэн хаан Пумипон Адульядет 10 дугаар сарын 31-нд 88 насандаа таалал төгссөнөөр тус улсын Засгийн газар улс орон даяар нэг жилийн хугацаагаар гашуудал зарлаад байгаа билээ.

70 жилийн турш хаан ширээнд суусан Пумипон Адульядетыг таиландчууд ихэд хүндлэн дээдэлдэг байв. Тэрбээр эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ улс төрийн хямрал болон төрийн эргэлт гарсан хүнд хэцүү цаг үед нийгэмд тогтвортой байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.

Харин өдгөө 64 настай угсаа залгамжлах хунтайж нь таиландчуудын дунд эцгийнхээ адил нэр хүндтэй хүн биш ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ