Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга 77 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-01 23:21:05

Хөвсгөл аймгийн хэмжээнд халдварт 16 нэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 1484.0 мянган толгой мал хамрагдахаас 1142.6 мянган толгой мал хамрагдаж 77 хувийн  гүйцэтгэлтэй байна.

Үүний дотор паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1592,0 мянган толгой мал хамрагдахаас 3148.6 мянган толгой мал хамрагдсан нь 153.2 хувьтай бол шинжилгээнд нийт дүнгээр 21.0 мянган толгой мал хамрагдахаас 18.0 мянган толгой мал хамрагдаж 85.7 хувьтай байна. Мөн бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 24 сумын 126 багийн 65.3 мянган тугал, 135.5 мянган хурга, ишгийг хамруулж гүйцэтгэл 97 хувьтай  байгаа бол шүлхий өвчний тандалт шинжилгээг 868 дээжинд хийж уг өвчнөөр тайван бүс нутгийн статусаа хадгалж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ