Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 23 байршилд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргааш есөн дүүргийн 23 байршилд 10:30-17:00 цагт зохион байгуулна.
Хонины махыг гулуузаар 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулах аж.