А.Горячкина Никозигийн Гран-Прид тавдугаар байрт шалгарав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 25 /РИА Новости/. Оросын шатарчин Александра Горячкина Киприйн Никози хотод болсон Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ цуврал Гран-При тэмцээний 4 дэх шатны тэмцээнд 5 дугаар байр эзэллээ.
Тэрбээр нийт 9 өрөг тоглож 5 оноо
авсан байна. Тус тэмцээнд Украины шатарчин Анна Музычук 6 оноогоор түрүүлсэн
бол Хятадын Жү Зиньэр /6 оноо/, Энэтхэгийн Харика Дронавалли /5 оноо/, Украины
Мария Музычук /5 оноо/ нар
удаалжээ.
Гран-Пригийн дөрвөн тэмцээн дууссаны дараах
байдлаар Горячкина нийт 308,34 оноогоор
тэргүүлж байгаа бол Казахстаны шатарчин Бибисара Асаубаева /197,5 оноо/, Украины
Анна Музычук /189,17 оноо/ удаалж байна.
Дараагийн 5 дахь үе шатны тэмцээн
4 дүгээр сарын 13-24-нд Энэтхэгийн Пуна хотод болно.
Чансаа өндөртэй эмэгтэй шатарчдын
дунд явагдаж буй 6 үе шаттай ФИДЕ-гийн цуврал Гран-При тэмцээний нийлбэр
дүнгээр хамгийн олон оноо авсан хоёр шилдэг шатарчин 2026 онд дэлхийн аваргатай
өрсөлдөх шатарчныг сонгон шалгаруулах тэмцээнд оролцох юм.