БУЛГАН: Сурын харвааг сонирхон хичээллэгсдийн тоо 600 орчим болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-24 17:01:35

Булган, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган сумын Засаг даргын нэрэмжит өсвөрийн аймгийн аварга шалгаруулах сурын харвааны тэмцээнд Хөвсгөл аймаг, Орхон аймаг, Булган аймгийн Рашаант, Булган, Баяннуур, Сайхан, Бүрэгхангай сумаас 30 харваач хүрэлцэн ирж, цэц мэргэнээ сорьж амжилттай оролцлоо.


Сүүлийн жилүүдэд соёлын биет өв болох сурын харвааг хүүхдүүд ихэд сонирхон хичээллэж байгаа бөгөөд энэ өвийг тээж хүүхэд багачуудад өвлүүлэн хөгжүүлэхээр "Өлзийбүрэн" сурын холбоо хамгийн идэвхтэй ажиллаж байна.


Тэмцээний нэгдсэн дүнгээр: ахлах насны эрэгтэй төрөлд, 1-р байр Т.Тэргүүнзаяа 2-р байр А.Жавхлантөгөлдөр 3-р байр Н.Тэмүүжин 4-р байр Ш.Билгүүн,  5-р байр Н.Онцгойбаяр                                   


Ахлах нас эмэгтэй төрөлд, 1-р байр Г.Сарангэрэл 2-р байр Д.Наранзул 3-р байр Н.Хонгорзул 4-р байр М.Балжинням, 5-р байр Ч.Цэцэгдарь                         


Бага насны эрэгтэй төрөлд, 1-р байр Б.Ганцолмон 2-р байр М. Мөнгөн-Эрдэнэ 3-р байр Б.Тэмүүлэн 4-р байр Ч.Бат-Эрдэнэ,  5-р байр Г.Хангис                       


Бага насны эрэгтэй төрөлд, 1-р байр Н.Онцгойбаяр 2-р байр Б.Тэмүүлэн 3-р байр Б.Ганцолмон 4-р байр Д.Наранзул,  5-р байр Л.Ууганцэцэг нар тус тус шалгарлаа.


Булган аймагт үндэсний сур харвааг хөгжүүлэх зорилгоор 2018 оноос “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжүүлснээр сурын харвааг сонирхон хичээллэгсдийн тоо 600 орчим болж, хүүхэд багачууд ихээр сонирхох болсон юм. 












Холбоотой мэдээ