Дорнодод 570 гаруй хүнд үзлэг шинжилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБНСУ-ын болон “Сонгдо” эмнэлгийн эмч нарын баг хорь орчим хүний бүрэлдэхүүнтэй Дорнод ажиллалаа.
Энэ багийнхан 4 хоногт 570 гаруй хүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, тус аймгийн эмч мэргэжилтнүүдэд арга зүйн сургалт явуулж, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Зүрхний болон хэвлийн ЭХО, мэдрэл, дотор, чих, хамар хоолойн чиглэлээр хийсэн үзлэг шинжилгээгээр зүрхний гажигтай хүүхэд, эрт үеийн хавдар түлхүү оношлогдож, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.
БНСУ-ын “Эва” эмнэлгийн эмч, ажилчдын хүүхдүүд өөрсдийн зурсан гар зургийг хүмүүст худалдаж хуримтлал үүсгэн түүгээрээ Монголын үе тэнгийнхэндээ бэлэг бэлдэж илгээжээ. Солонгос эмч нар Дорнодод ажиллах үеэрээ Хэрлэн сумын зорилтот бүлгийн 50 хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар тус баг Дорнод аймагт ирж ажиллажээ.
Б.Туяа