Палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлджээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-10 11:57:00

КАИР. /TASS/. Газын зурвастай залгаа хил орчимд Израилийн цэргүүдтэй мөргөлдсөний улмаас амиа алдсан палестинчуудын тоо 8 болж нэмэгджээ. Мөргөлдөөний үеэр мөн 45 хүн шархадсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Амиа алдсан хүмүүсийн дотор нэг эмэгтэй байгаа аж. Уг эмэгтэй Израилийн цэрэг рүү халдах гэж байгаад буудуулсан гэж цагдаа нар хэлжээ.

Иордан голын Баруун эрэгт палестинчуудтай сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлэхээр цугласан хэсэг бүлэг залуус баасан гарагт жагсах үеэрээ цэргүүд рүү чулуу шидэж эхэлсний дараа тэдэн рүү гал нээсэн байна. Баасан гарагийн мөргөлийн дараа жагсагчид болон цэргүүдийн хооронд болсон мөргөлдөөн Хан-Юнес хотоос зүүн тийш хил орчмын зурваст гарчээ. Цэргүүд залуусыг хилийн хаалтнаас холдуулахын тулд мөн нулимс асгаруулагч хий бүхий гар бөмбөг ашигласан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ