ХӨВСГӨЛ: "Аавын нөмөр" чуулгад 400 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-17 14:58:16

Мөрөн, 2025 оны  гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдрийг угтан “Аавын нөмөр” чуулга уулзалт зохион байгууллаа.


Аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой энэ үйл ажиллагаанд 400 гаруй хүн оролцжээ.

Энэ үеэр сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар “Хүүхдийн хүмүүжил хүслээс минь илүү өндөрт”, “Жаргалтай амьдрах зориг” сэдвээр мэдээлэл танилцуулав.


Мөрөн сум 43421 хүн ам, 12938 өрхтэй. Иргэдийн 48.1 хувь нь эрэгтэй, 51.9 хувь нь эмэгтэйчүүд юм.


Айл өрхийн 8103 нь ааваар овоглосон, 4835 нь ээжээрээ овогложээ. Өөрөөр хэлбэл нийт өрхийн гуравны нэгийг ээжүүд толгойлж байгаа учраас аавуудын үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү онцоллоо.   


“Аавын нөмөр” чуулганыг Мөрөн сумын ИТХ, ЗДТГ, "Нархан" наймдугаар цэцэрлэг, Хилийн цэргийн 0257 дугаар  анги хамтран зохион байгуулжээ.   

 



Холбоотой мэдээ