Мьянмарын дүрвэгчид гэртээ харьж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-10-27 09:07:28

ЯНГОН./NHK/. Цэргийн дэглэмийн хавчлагаас дайжин хөрш Таиланд руу дүрвэсэн Мьянмарын иргэдийн эхний хэсэг эх орондоо иржээ.

Мьянмарт дэгдсэн иргэний дайн болон хэдэн арван жил ноёрхсон цэргийн дэглэмийн дарамт шахалтаас болж 100 мянга гаруй иргэн орох оронгүй болсон байна. Тэдний ихэнх нь НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг болон ТББ-уудын ивээл дор Таиланд-Мьянмарын хилийн ойролцоох дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, тус улсын зарим нутагт үндэстний цөөнхүүд болон цэргүүдийн хооронд үе үе мөргөлдөөн гарсаар байна.

Төрийн зөвлөх Ан Сан Су Чи-гийн тэргүүлсэн Мьянмарын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд дүрвэгчдийг эх оронд нь буцаан авчрах кампанит ажиллагаа өрнүүлж байгаа ажээ.

Таиландын баруун нутгийн Так мужид байрлах дүрвэгчдийн хуаранд амьдарч байсан 65 хүн Таиланд-Мьянмарын хил дээрх гүүрээр гаран эх орондоо иржээ.

Мьянмарын Засгийн газар тэднийг хүлээн авахын тулд түр байгууламж барьсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ