СЭЛЭНГЭ: Бүх шатны боловсролын байгууллагуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх мэдлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 13 /МОНЦАМЭ/. “Бүх шатны
боловсролын байгууллагад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нь” сэдэвт
цахим сургалтыг аймгийн ОБГ-аас аймгийн Боловсролын газартай хамтран зохион
байгууллаа.
Тус сургалтаар Гамшгийн эрсдэлийн удирдлагын эрх зүйн, гамшгийн
эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, Эрсдэлийн үнэлгээнд суурилсан гамшгаас
хамгаалах төлөвлөгөө боловсруулах, Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг
хэрэгжүүлэх сэдвүүдээр мэдлэг олголоо.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, “Гамшгийн
эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол улсад хэрэгжүүлэх
дунд хугацааны стратеги”-н баримт бичгийн хүрээнд болзошгүй гамшгийн эрсдэлийг
тодорхойлох, “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг эрчимжүүлэх зорилго
дор уг сургалт болж байгаа юм.