АРХАНГАЙ: Зээлийн хэмжээ нэмэгдсэн ч чанаргүй, анхаарал хандуулах зээл өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд арилжааны дөрвөн банк энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 32 мянган иргэнд 384.90 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн мөн үеэс 37.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүний хэрээр ч анхаарал хандуулах зээлийн тоо 47.3 хувиар өсөж, 2.64 тэрбум төгрөгийн анхаарал хандуулах зээл байна. Мөн 2.58 тэрбум төгрөгийг чанаргүй зээл байгаа нь өмнөх оны мөн үеэс 29.7 хувиар өсжээ.
Аймгийн хэмжээнд энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 416.8 сая төгрөгийн орон
сууцны зээл олгосон нь өмнөх оны мөн
үеэс 83 хувиар буурсныг Монголбанкны Архангай дахь салбараас мэдээллээ. 2023 оны нэгдүгээр сард 2.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.