СҮХБААТАР: Түүхт ойгоо тэмдэглэх сумдын баяр наадмын товыг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ жил Сүхбаатар аймгийн Дарьгангын хошууны зургаан сум 100 жил, Наран сум байгуулагдсаны
70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Эдгээр сумдын баяр наадмын товыг аймгийн Засаг даргын захирамжаар баталлаа.
Асгат, Халзан, Түвшинширээ сумын түүхт ой, баяр наадмыг долоодугаар
сарын 17, 18-нд, Баяндэлгэр,
Онгон, Дарьганга, Наран сумдын баяр наадмыг долоодугаар сарын 20, 21-нд зохион байгуулахаар болжээ.
Ингэж товыг тогтоохдоо сумын
удирдлагууд болон орон нутгийн иргэдийн саналд үндэслэсэн байна.