Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-17 10:53:52

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдрөөс тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд танилцуулах юм.


Тэгвэл төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт Багануур дүүргээс эхэлж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн. Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш зургаан удаа төлөвлөсөн байдаг.


Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэснийг хотын удирдлагууд болон албаныхан танилцуулж байсан билээ.

Холбоотой мэдээ