ӨМНӨГОВЬ: Ханбогд сумын Хайрхан багт бага сургууль байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн
суурьшлын бүсэд бага сургууль байгуулахаар төлөвлөж байна.
Тодруулбал,
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомт хил орчимд ажиллаж, амьдарч байгаа хил гаалийн
ажилчид, төрийн албан хаагчид, нүүрс тээвэр, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа
иргэд, малчдын 150 орчим хүүхдэд зориулсан сургуулийн хэрэгцээ шаардлага байгаа
талаар судалгаа гарчээ.
Энэ
хүрээнд Боловсролын сайдын зөвлөх Л.Лхагвасүрэн, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
Ж.Занабазар болон Боловсролын газрын дарга, Хилийн цэргийн байгууллагын
хамтарсан ажлын баг Хайрхан багт очиж ажиллажээ.
Тус
ажлын баг бага сургуулийн барилга, дэд бүтэц, боловсон хүчний асуудлуудыг
хэлэлцсэн байна.
Бага
сургуулийг 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж, орон нутгаас
багш, ажилчдын амьдрах байр, спорт заал зэргийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Ханбогд
сумын Хайрхан багийн суурьшлын бүсэд 2020 онд орон нутгийн төсвөөр цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бол цэцэрлэгийн сурагчид
үргэлжлүүлэн бага сургуульд суралцах боломжоор ийнхүү хангагдах юм.