“Дархан Бага Олимп-2015” наадмын чөлөөт бөхийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-09 13:19:37

Дархан-Уул аймагт үргэлжилж байгаа “Рио-2016 олимп”-ийн наадмыг угтсан “Бага олимпоос Их олимп руу” уриатай “Дархан бага олимп-2015” наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.

Уг бага олимп нь олон нийтийг биеийн тамир спортоор дамжуулж хөгжүүлэх, шилдэг тамирчдын залгамж халаа болсон өсвөр үеийн шинэ тамирчдыг төрүүлэх зорилгоор явагдаж байна. Наадмын тав дахь өдөр чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болж медалийн эзэд тодорлоо. Тэмцээнд гурван сумын 18 багаас тив, дэлхийн аварга, медальтнууд болон спортын мастер, улс аймгийн цолтой 90 гаруй бөх барилдсанаас 57 кг-ын жинд: Г.Ганхөлөг алт, Д.Уртнасан мөнгө, Н.Насанбуян, Ө.Бямбацогт нар хүрэл, 65 кг-д Т.Даваахуяг алт,  Э.Тэмүүлэн мөнгө, Х.Батжаргал, Д.Батсайхан нар хүрэл, 74 кг-ын жинд: Ё.Бат-Дархан алт, Б.Цогт-Гэрэл мөнгө, Т.Сугар, Г.Ган-Очир нар хүрэл, 90 кг-ын жинд: Ч.Ганзориг алт, У.Оюунбаяр мөнгө, Б.Батсүмбэр, Л.Баттулга нар хүрэл, 125 кг-ын жинд: Б.Сүхбаатар алт, С.Ерөөлт мөнгө, С.Ганзориг, н.Очирбат нар хүрэл мядаль хүртлээ. Багийн дүнгээр тэргүүн байрыг Дархан сумын “Өргөө” баг эзлэж Хонгор сум, Дархан сумын наймдугаар баг удаах байр эзлэв.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ