Бүх дүүрэгт сонгогчдын ирц 50 хувь давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-23 20:47:56

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт дуусахад 1.30 цагийн хугацаа үлдээд байна.

Нийслэлийн сонгуулийн хорооноос авсан мэдээллээр Дүүргийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын ирц 17.00 цагийн байдлаар 53.3 хувьд хүрсэн байна. Энэ хугацаанд нийт 45 мянга 949 иргэн саналаа өгчээ. Мөн ирцийн босгоо даваагүй байсан Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ирц 50 хувь давсан байна. Хамгийн багад тооцогдож буй Баянзүрх дүүрэг гэхэд 52.4 хувьтай байгаа юм.

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ