“Миний төрсөн нутаг-Монголын сайхан орон” гар зургийн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-23 14:22:59

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд аймгийн Боловсролын газар “Миний төрсөн нутаг-Монголын сайхан орон” гар зургийн уралдаан зарлаж байна.

Уг уралдааны гол зорилго нь их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай танин мэдүүлэх, түүний зохиолоор дамжуулан хүүхэд, багачуудад төрсөн газар ус, эх орноо танин мэдэх, эх оронч, иргэнлэг хүмүүжил олгох мөн хүүхдийн авьяас чадварыг нээхэд чиглэжээ.

Гар зургийн уралдаан нь сурагчдын дунд  1-2 анги, 3-5 анги, 6-8 анги 9-10 анги, 11-12 анги  гэж таван насны ангилалд явагдах ба  ирэх сарын 10-нд шалгаруулах юм.  

Ш.Айзаря

Холбоотой мэдээ