Улсын хэмжээнд 135 тойрог 293 хэсэгт нэмэлт санал хураалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-23 13:26:47

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ажиллагааны нэмэлт санал хураалт өнөөдөр орон даяар болж байна.

Энэ сарын 19-ний өдөр Ээлжит сонгуулийн санал хураалт болсон. Гэвч нийт 1765 тойргийн 135 тойргийн 293 хэсгийн хороонд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулах болсон юм. 135 тойргийн 57 нь 10 аймагт, 78 нь нийслэлд санал авч байна. Хэсгээр бол 2082 хэсгийн 293-д буюу нийслэлд 213, аймагт 80 хэсэгт санал хураалт явуулж байгаа юм.

Аймгуудын Нэмэлт санал хураалт явуулах тойрог хэсгүүд:

Архангай – 2 тойрог, 2 хэсэг

Баянхонгор – 2 тойрог, 2 хэсэг

Говь-Алтай – 1 тойрог, 1 хэсэг

Дорнод– 6 тойрог, 8 хэсэг

Дундговь – 1 тойрог, 1 хэсэг

Өмнөговь – 3 тойрог, 3 хэсэг

Хөвсгөл – 9 тойрог, 9 хэсэг

Хэнтий – 1 тойрог, 1 хэсэг

Дархан-Уул – 15 тойрог, 23 хэсэг

Орхон – 2 тойрог, 2 хэсэг

Нийслэлийн хувьд нийт 447240 сонгогчийн санал өгнө. Эдгээр иргэд дараах 79 тойрогт нэмэлт санал өгөх юм. 

Багануур - 2,5

Баянгол - 1,3,4,5,6,7,10,20

Баянзүрх - 2-5,7-12,14,16-,22

Сонгинохайрхан-  1-5,7,9,11,13, 17-19,21-26,28,29,31

Сүхбаатар -  1,3,9,10,11

Хан-Уул - 2,3,4,11,15

Чингэлтэй- 4,5,7-19

Нэмэлт санал хураалтад ирцийн босго тавихгүй бөгөөд оролцсон сонгогчдын санал өмнө нь авсан санал дээр нэмэгдэж тооцогдох аж.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, харин бие даан 723 байсан юм. Тодруулбал МАН, АН, ИЗНН, Монголын Ногоон нам, Бүгд найрамдах нам, МАХН, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын “ТӨВ НУТАГ” эвсэл, Эх Орон Нам, МҮАН, Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ